
Сирийн иргэний дайны гал дунд ажиллаж байсан гадаадын сэтгүүлчид амиа алдж, сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсаар байгаа.
Тэгвэл Сирийн хөрш Турк улсын Милат хэмээх сонины хоёр сэтгүүлч сураггүй болсон байна. Тэднийг 11 хоногийн өмнөөс Сирийг зорьж, Хомс хот болон Дамаскт болж буй үйл явдлын шуурхай мэдээллийг олон улсад хүргэх цөөн мэдээлэгчдийн нэг болон ажиллаж эхэлсэн хэмээн Туркийн гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
Энэ талаар Турк улс Сирийн гадаад хэргийн яаманд өнгөрсөн бямба гаригт хандсан бөгөөд Сирийн засгийн газраас сэтгүүлчдийн мөрөөр эрж хайх ажиллагаа явуулж эхэлсэн хэмээн мэдэгджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ