
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар болон БНХАУ-ын Өвөр монгол Их сургууль хоорондын хамтран ажиллах, авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтанг бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг ӨМӨЗО-ны Хөх хотод байгуулжээ.
Энэхүү гэрээнд Авто тээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг, Өвөр монгол Их сургуулийн орлогч захирал профессор Чимиддорж нар гарын үсэг зуржээ.
Уг хамтран ажиллах гэрээний зорилго нь Монгол Улсын Авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, оюутан солилцон суралцуулах, багш, инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, харилцан солилцох туршлага судлуулах зэрэгт оршиж байгаа аж.
Гэрээнд зааснаар жил бүр Монгол талаас 20 хүртэлх оюутныг автотээврийн чиглэлээр Өвөр Монгол Их сургуульд сургах, багш оюутанууд солилцон туршлага судлах, хамтран судалгаа, шинжилгээ хийх, богино хугацааны сургалт болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэхээр тусгагдсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ