
Америк дахь Монгол соёлын төв нь жил бүр Монгол судлалын хурал зохион байгуулдаг.
10 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг хурлыг энэ жил АНУ дахь Монгол соёлын төв, Канадын Торонто хотын монголчуудын холбоотой хамтран үзүүлэн хурал, монгол дуу, монгол хоол бүхий цогц арга хэмжээ болгон зохиохоор төлөвлөжээ.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр Торонтогийн Шератон зочид буудалд эхэлж байгаа юм байна.
Арга хэмжээний үеэр Монгол судлаачдын илтгэлээс гадна Монгол соёлын төвийнхөн 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын талаарх нэн ховор гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ