
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус эмнэлгийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-ийн талар товч мэдээлэл хийж, эмч мэргэжилтнүүд ажил үйлчилгээнийхээ талаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд тэдний санал хүсэлтийг хүлээн авч шаардлагатай төсөв мөнгийг энэ оны төсвийн төсвийн тодотгол болон ирэх оны төсөвт суулгах нь чухал гэдгийг сануулав. Танилцуулгын дараа тус эмнэлгийн Сүрьегийн клиник, Элэгний клиникүүдээр орж, эмнэлгийн дотоод үлй ажиллагаа, шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдтэй уулзлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ