
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Монголын ногоон суваг” ТББ хамтран “Дуслыг хэмнэе, дуусахаас сэргийлье” аян өрнүүлэхээр болжээ. Тус аянг Дэлхийн усны өдөр буюу энэ сарын 24-ний өдөр эхлүүлнэ.
Энэ хүрээнд Туул голын уснаас аравнайлж авсан усаа Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт гардуулна. Ингэхдээ Зайсангийн гүүрнээс Засгийн газрын ордон хүртэл таван мянга гаруй иргэн Туулын усыг гар дамжуулан өртөөлүүлж Төрийн удирдлагуудад хүргэх аж.
Ингэснээр төр засгийн шийдвэр гаргагчид усыг хамгаалах бодитой бодлого боловсруулахад нөлөөлж, олон нийт усны үнэ цэнийг ойлгоно хэмээн зохион байгуулагчид үзжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ