Хар тамхины хэргийг шүүх хугацааг хойшлуулав
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр 16.00 цагт товлогдсон ч гэрч ирээгүй гэсэн үндэслэлээр ирэх 26-ны өдрийг хүртэл хойшиллоо. Түүнийг хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэж үзээд торгуулийн арга хэмжээ авахаар болсон байна.
Түүнд өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ. Гэвч хяналтын шатнаас хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ