
“Говийн хөгжлийн ирээдүй" төрийн бус байгууллагын нэрээр, иргэдийг сүлжээнд элсүүлэн залилан хийгчдэд холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байв. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар тав дахь удаагаа хойшиллоо.
Шүүгдэгч Н.Чимгээ, Ц.Мөнхбат, Н.Энхтуяа, Т.Майнбаяр, Ц.Оюундалай, Б.Болормаа нарт Эрүүгийн хуулийн 148 цугаар зүйлийн 148.3т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тэд "Иргэдийг машинтай болгоё" нэртэй хөтөлбөр дор өнгөрсөн оны зургадугаар сараас эхлүүлж улмаар арав хүрэхгүй хоногийн дотор 300 хүнээс нийтдээ 292 сая төгрөг залилсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ