“DEEP” сэтгүүлд гарсан Монголын тухай нийтлэлийг Бээжинд танилцуулав

img

Танин мэдэхүй, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “DEEP” сэтгүүлээс Чингис хааны нутгаар аялал зохион байгуулах хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсын БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газартай хамтран 2011 оны наймдугаар сард “DEEP” сэтгүүлийн гурван хүний бүрэлдэхүүнтэй багийг Чингис хааны холбогдолтой дурсгалт газруудаар аялуулсан юм.   Тэд Чингис хааны агуу их амьдралын түүх-газар зүйн учир шалтгааныг эрж хайхаар Монголын тал нутгаар Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогоос эхлэн түүний Хамаг Монгол Улсыг тунхаглан байгуулсан Хар зүрхний Хөх нуур хүртэл аялж “Чингис хааны аян замаар” гэсэн нийтлэлийг сэтгүүлийнхээ 2 дугаар сарын дугаарт гаргасан байна. Энэхүү нийтлэлийг танилцуулах арга хэмжээг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ зохион байгуулав. Уг арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд   Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд мөн “DEEP” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжюнь болон  Монгол судлаач, эрдэмтэд, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид оролцов.   Элчин сайд Ц.Сүхбаатар хэлэхдээ, “DEEP сэтгүүлийн нийтлэл нь Монголын түүх, ард түмний аж амьдрал, ёс заншлыг бодитойгоор харуулсан нийтлэл болсон бөгөөд энэхүү арга хэмжээ нь хоёр талын аялал, жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд цаашид ч хоёр талын энэ чиглэлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно” гэв. “DEEP” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжюнь “...энэхүү нийтлэл нь Монголын тухай бодит ойлголтыг Хятадын олон мянган уншигчдад өгч, улмаар Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар Монголын аялал, жуулчлалын салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.   Арга хэмжээний үеэр “DEEP” сэтгүүлээс Монголын тухай фото зургийн цомгийг хүрэлцэн ирсэн зочдод үзүүлж сонирхуулав. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgon:
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу
2012-04-21
bold:
burhan haldund arai garaagui bailgui dee .hari elegtniig buu garga gesen zarligtai yum gesen shuu bosgo tengeriin davaanaas tsaash hari hun yvuulaj bolohgui gesen shuu mongolchuudaa
2012-03-16
haytadiin juulchid hereggui shu
2012-03-16