Гол нэрийн барааны үнийн талаархи мэдээлэл сонсоно

img

Ерөнхий сайд С.Батболд Япон улсад айлчлалаас үүдэн хойшилсон Засгийн газрын хуралдаан одоо хуралдах гэж байна. Энэ хурлаар Сангийн сайд Д.Хаянхярваа авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээллийг ерөнхий сайдад танилцуулах юм. Хурлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын санаачлан боловсруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг танилцуулах ажээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ