
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн товчоо руу явах автозамд өнөгрсөн шөнө 01.57 цагт зам тээврийн осол болжээ.
Мэдээллийн дагуу Шуурхай бүлэг 105-ын тасгийг очиход УНА 10-08 улсын дугаартай “Шивролет” загварын суудлын автомашин, УБ 40-28 улсын дугаартай “Ковш” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас иргэн 21 настай, эмэгтэй М төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ