Хараа голыг хамгаалах зөвлөл байгуулагдав

img

Хараа голыг хамгаалах “Хараа голын сав газрын зөвлөл” байгуулагджээ.   Тус зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн зорилготой аж. Үүнийхээ хүрээнд  тус зөвлөлийнхөн “Хараа голын усны нөөцийн нэгдсэн менежмент” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.   Зөвөлгөөнөөр Хараа голын сав газрын зөвлөл 2012-2015 хийх ажлуудаа баталжээ. Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр 26 ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад, Хараа голын сав газар нь дөрвөн аймгийн 22 сумын нутаг дэвсгэрийг хамардаг юм.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ