"Аялал жуулчлал-ХХI зуун" чуулган болно

img

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулганыг энэ сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.   Тус чуулганыг Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар,  Монголын аялал жуулчлалын холбоо ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.   Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, түүнчлэн аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд энэ чуулганы зорилго чиглэгдэж байгаа аж.   Чуулганд  төв, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцох юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chuhalbish:
Би бодохдоо, БОАЖЯ-ны АЖГ-ын Орлогч дарга Нарантуяа жаахан ч болов мэдлэгтэй, чадвартай, удирдагч шинжтэй, ярьж чаддаг болоосой гэж боддог. Түүний удирдсан ажил, хурал, хийсэн илтгэл мэдээлэл салбарынхны хошногыг улайлгах юм. Тэтгэвэрт гарах зэрэгт нь хэрэгтэй байгаа бол өөр газар болно доо, заавал тэр маш чухал суудлыг тэгж бөглөж, таглаж гацаах ямар хэрэг байнаа, жаахан юм бодооч эээээ.
2012-03-24