
Манай сайт У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм.
Нярай хүүхдийн артерийн даралт: охин бол – 66/55, хүү бол – 71/55 мм муб орчим байна. 1 хүртэлх насандаа агшилтын даралт нэмэгдсээр 90-92 мм муб хүрдэг. 7 нас хүрэхэд даралт аажим нэмэгдэж, 16-18 насанд насанд хүрсэн хүнийхтэй адил болно.
Хэвийн үзүүлэлт гэж юуг хэлэх вэ?
Артерийн даралтыг дээд ба доод гэсэн 2 тоогоор тэмдэглэдгийг бид мэднэ. Жишээ нь: 120/80 мм муб. Энэ нь зүрх агшиж, цус шахах үед артерийн(хураагуур) судсанд даралт 120 мм муб болж нэмэгддэг ба харин зүрх шахалт хийгээд сулрах үед артерийн судасны даралт 80 мм муб болтлоо буурсныг илтгэх тэмдэглэгээ юм.
Даралтын хэвийн үзүүлэлт нь тогтворгүй бөгөөд хувь хүний биеийн онцлогтой холбоотой байдаг. Жишээ нь: өсвөр үеийнхэнд агшилтын буюу дээд даралт нь 100-140 мм муб хооронд хэлбэлзэж, сулралын буюу доод даралт 70-90 мм муб орчимд хэлбэлзэн байдаг.
Тэгэхээр энэ хэлбэлзлийг эмч тухайн хүүхдийн онцлогт тохируулан үнэлнэ.
Судасны лугшилтын тоо
Нас
|
Судасны лугшилтын дундаж тоо
(удаа/мин)
|
Судасны лугшилтын тооны хязгаар
(удаа/мин)
|
1 сар хүртэл |
140
|
110–170
|
1–12 сар
|
132
|
102–162
|
1–2 нас
|
124
|
94–154
|
2–4 нас
|
115
|
90–140
|
4–6 нас
|
106
|
86–126
|
6–8 нас
|
98
|
78–118
|
8–10 нас
|
88
|
68–108
|
10–12 нас
|
80
|
60–100
|
12–15 нас
|
75
|
55–95
|
15–50 нас
|
70
|
60–80
|
50–60 нас
|
74
|
64–84
|
60–80 нас
|
79
|
69–89
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ