
Япон Улсын Сэргээгдэх эрчим хүчний сангаас “Сэргээгдэх эрчим хүчний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ.
Өнгөрсөн онд Японд болсон цунами, Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын нэг жилийн ойн босгон дээр зохион байгуулагдсан уг хурал Япон Улсын сэргээгдэх эрчим хүчний талаар баримтлах бодлогыг шинэчлэх, бүсийн хэмжээнд энэ салбарын хөгжлийг хамтын хүчин чармайлтаар дэмжих зорилготой аж.
Тус хуралд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан болон “Ньюком” групын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцож, Япон Улсын сэргээгдэх эрчим хүчний сан болон Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн төлөөлөлүүд энэ сарын 10-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ