Цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталлаа. Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх хугацааг наашлуулж энэ оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон нэмэхээр тохиролцсон юм. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ.   Энэ дагуу төрийн албан хаагчдын цалинг 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 23 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 630 мянган төгрөгт хүрч байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллаганы мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар дундаж цалин 410 мянган төгрөг байгаа юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭНэ нэмэгдэж байгаа мөнгө чинь үндсэн цалин дээр нэмэгдэх үү эсвэл нэмэгдлээр орж явахуу 23%ийг 80,0 орсоноос бодох уу тодорхой мэдээлэл өгөөч
2012-03-23
5 сарын 1 нд 23 хувь нэмнэ гэж байх юм. Одоо байгаа цалингийн 23 хувь юм уу 80000-ыг нэмсэний дараах дүнгээр тооцож байгаамуу. МЭДЭЭ НИЙТЭЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ТОДОРХОЙ ЮМ СУДАЛЖ БИЧЭЭЖДЭЭ-ТОДОРХОЙ БИЧЭЭЧ
2012-03-17
j:
hudulmuriin hulsnii dood hemjee 140 garui myangan tugrug baigaa shuu dee.
2012-03-17
хш:
ингэж бас ард түмнийнхээ толгойг угааж байх гэж миний цалин нэмэгдээд 400 болж байгаа арай ч ингэж болохгүй ээ
2012-03-17
dood hemjee hed bolson yum bol
2012-03-16
j:
hudulmuriin hulsnii dood hemjee 140 garui myangan tugrug baigaa shuu dee.
bi:
uneheer sain bna
2012-03-16