Орон сууцны хороолол барихад БНХАУ-аас 200 сая ам.долларын зээл авна

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт, импорт” банктай 200 сая ам.доллар хүртэлх дүнгээр зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв.   Зээлийн хөрөнгөөр төрийн албан хаагчдын орон сууцны хороолол, хотхон байгуулах барих ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилт, барилгын ажлын явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд, банкны удирдлагад даалгалаа.   Түүнчлэн зээлийн нийт дүнгийн 15 хувьтай тэнцэх хөрөнгийн санхүүжилтийг барилгажилтын хугацаанд төсөвт жил бүр тусган шийдвэрлэж байх боллоо. Энэ зээл нь 15 жилийн хугацаатай, жилд лебор+1 хувийн хүүтэй, эхний гурван жилд зээл, зээлийн хүүгийн төлбөр хийгдэхгүй бөгөөд   зээлд хамрагдахаар БСШУЯ, БХЯ, ХЗДХЯ-наас 6285 айлын орон сууцны захиалга ирүүлээд байна.   Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр БСШУЯ, Сангийн яам болон БНХАУ-ын “Экспорт, импорт” банк хооронд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” болон ”Багш нарыг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jk:
жил бүр хятадын хараат болох ажил хийж байна
2012-03-19
bestplayer:
tosoliig demjij bolj bn daraa ni suld ni ter awsan zeelee yugaaraa toloh gej bgaa yumbe dee
2012-03-19
больёоооо миний өмнөөс зээл авахыг зөвшөөрөхгүй. бидний үр хүүхэд л төлнө шүү дээ
2012-03-16
Ardiin namiinhan airai dendej bna naad zeelee boli urd ni avsan zeel haachiv odoo hend uguh gej heseg bulgiin sanaa
2012-03-16
Болдоо:
Дандаа зээл өр тавина энэ засгийн газар ажил хийж чадахгүй юм байна хурдан огцроосой Монголчууд өрөнд орж дуусах нээ
2012-03-16
kldskl:
chavasda. sayhan bas galt tereg, tomor zam ntr gd bahan l zeel aval bsan. ingej bhaar ter alt nuursee zov shided surchmar ym mu malnud
2012-03-16