Нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 48 мянган төгрөг болов

img

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс сард 70 мянган төгрөгөөр, 05 дугаар сарын 01-ний өдрөөс 103 мянга 600 төгрөгөөр тогтоон мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2,5 дахин нэмэгдэж байна. Түүнчлэн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 01-нээс сард 40 мянга, 05 дугаар сарын 01-нээс сард 48 мянган төгрөгөөр тогтоон мөрдөх болов.   Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ одоогоор 53 мянга 800 төгрөг байгаа нь бүсүүдийн дундаж хүн амын амьжиргааны доод түвшнээс 50 орчим хувиар бага байгаа юм. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 52 мянга орчим хүн авдаг байна.   Тэгвэл байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 27 мянга орчим иргэнд олгодог 31 мянга 200 төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг  05 дугаар сарын 01-нээс 48 мянган төгрө болж байгаа юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

саран:
угнь бид чинь зовхи нь өөдөө ард түмэн юмсан төр засгмйн шуналдаа авсан хүмүүсээс хувиа бодсон шуналтангуудаас болж ингэж амьдрах гэждээ гэж халаглаж байна ялангуяа махны үнийг хөөрөгдөн өөрөө чинжийн толгойлогчоор ажиллаж буй сайд бадамжунайд яагаад хариуцлага тооцож арга хэмжээ авахгүй байгаа юм болдоо засаг төрд мөнгөтэй хувийн хэвшлийн хүмүүс шургалаад байгааг харахад өөрийн хөрөнгө мөнгөө хамгаалж хөрөнгөө арвижуулдаг газар юм уу гэж харагдахаар болжээ одоо хэн ч гарсан бай энэ л горимоор ажиллах байхдаа миний бодлоор цөөн хүн идэж ууг гэсэн бодлоор ерөнхийлэгчийн засаглалтай бол яадаг бол аргаа бараад л ингэж бодож суух юм даа ард түмэн ч арга барагдаж байна шүү тэтгэври йн бид ч яахав олон жил явах биш үр хойч үеэ яана даа л гэж бодож юм муу ард түмэн гэж байдаггүй муу удирдагч гэж байдаг гэж ярьдагсан биднийг зөв удирдан залаад явах аавын хүү монголд байхгүй болсон гэж үү ямар хүний үр сад билээ дээ ичмээр юм даа олон улсын нэвтрүүлгээр хүүхдүүдээ гудамжмнд гаргаад хаячихсан бараг л африк шиг гээд хэлэх нь холгүй гадны орнууд басамжлаад байгааг төрийн хүмүүс харсан л байлтай энэ талаар юу бодож байгаа бол
2012-03-16
MOngolchuudaa bid hen yum be. Ih hurald ard tumnii bool bolno gej suusan 76 hulgaich, zasgiin gazart suuj baigaa hulgaichuudaas mungu uguhnuu geed gorydood suuh bolj baina uu. bodoj hudultsguue
2012-03-16