
Нийслэлийн
Сүхбаатар дүүргийн I хороонд орших “Ревер-Саундс” баар энэ сарын 14-нд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин ажиллаж байсныг шалган тогтоон лацдан хаасан байна.
Уг баарыг удаа дараа хууль зөрчин, хууль сахиулагчдын зүгээс тавьсан шаардлагыг зөрчин ажиллаж байсныг тогтоон үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалсан байсан.
Гэтэл тус баарны зохион байгуулагч Н лацыг хөдөлгөн орж, үйл ажиллагаа явуулж байсан аж. Тиймээс уг баарны үйл ажиллагааг дахин зогсоон, эд зүйлийг нь түр хураан авч хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ