Хавдрын эсрэг вакциныг сайн дураараа хийлгэж болно

img

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаажуулалтын кампанит ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй.   Эхний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн 11-15 насны 14491 охидыг сонгон дархлаажуулах ба эцэг эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байна. Уг вакцины гурван удаагийн тунг 11-15 насны охидод 2-6 сарын зайтай булчинд тарих бөгөөд умайн хүзүүний хорт хавдар болон бэлгийн үү үүсгэдэг Хүний хөхөнцөр вирусын 6/11/16/18 хэвшинжийн халдвараас 95-100 хувь хамгаалах дархлаа тогтоодог аж.   Одоогоор сонгогдсон дөрвөн газарт 11-15 охидод тарьж байгаа хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт нийт дүнгээрээ 71.8 хувьтай явагдаж байна.   Дашрамд дуулгахад, 1996 оны гуравдугаар сарын 12-оос 2001 оны гуравдугаар сарын 11-ны хооронд төрсөн 11-15 насны охид ХӨСҮТ дээр сайн дураараа хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтанд хамрагдаж болох аж. Энэ талаар 451798 дугаарын утаснаас лавлах буюу ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн 101 тоот өрөөнд ирж тариулж болно гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

http://www.gardasilandunexplaineddeaths.com/ iishee orood uzeerei. Novshiin vaktsin yamarch ur dungui, humuus ami nas eruul mendeeree hohirch bna.
2012-08-17
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Гол нь хамгийн олон тооны, хамгийн өргөн сонголттой шүү, тэгээд бас хямд үнийн баталгаатай (бусад газар хямд байвал үнээ буулгана), Компьютер Ланд 321 тоот,( 3 давхарт, хойд шатны хажууд), 1 жилийн баталгаа, дээрээс нь баахан бэлэгтэй ..
2012-03-19
boli l doo, tanai site denduu yumaa, bolohgui horiotoi, hortoi ged bhad yagad iim medeelel tsatsaad bga yum be? humuusee ene vaktsiniig hiilgej bolohgui shu
2012-03-18
ymar sonin yum tarij ehleed olon honog ongorch bhad iim medelel tsatsaj bhda yahawde anhnasa l eniig sain durara tariulah yum gsn medelel gargahgui odo tariulsan zarim humus haramsaj bgan bilu
2012-03-17
Би:
Америкууд мянганы сорилын сангийн тусламжийн мөнгөндөө үнэтэй вакцин шахаж байна. Тэгээд ямерикууд шинэ вакцинаа монголчуудад туршиж байгаад нь үнэхээр дургүй хүрч байна.
2012-03-17