
Сонгинохайрхан дүүргийн XII хороонд орших “Саппоро” үйлчилгээний төв дээр, манай алга болсон дүүг биеийг нь үнэлүүлээд байна” гэсэн мэдээлэл энэ сарын 16-ны цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаснаар тус дүүргийн I хорооны оршин суугч 14 настай эмэгтэй Ж-г эрхэлсэн тодорхой ажилгүй 41 настай М гэгч “Саппоро” үйлчилгээний төвийн урд бусдад биеийг нь хүчээр үнэлүүлж байсныг тогтоосон байна.
Хохирогч Ж нь өнгөрсөн оны зургадугаар сард гэрээс гараад сураггүй алга болсон байжээ. Сэжигтэн этгээдийг саатуулан, хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ