
Энэ оны нэгдүгээр сарын 4-нд найзуудтайгаа амралтын газар амарч байгаад ор сураггүй болсон охины цогцосыг олджээ.
Түүний цогцос Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт “Сармисны хонхор” гэдэг газар төмөр замын урд талын бохирын хоолой тавьж байгаа ухсан нүхнээс олдсон байна.
Уг газар нь “Болортуул” амралтын газраас 2,5 километр газарт байдаг аж. Найзуудтай байхдаа “бие засаад ирье” гэж гараад сураггүй алга болон хоёр сар гаруй хуганцаанд эрэн сурвалжлагдаж байсан 16 настай Б. Нинжинсанаа байсан нь тогтоогджээ.
Тэрбээр хоёр метр орчим өндөртэй ухсан шуудууд унаж, хөлдөн нас барсан байж. Одоо хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ