
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 11-16 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.Харин Улаанбаатар хотод:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ