
Аргын тооллын гуравдугаар сарын 17. Санчир гариг. Билгийн тооллын 25. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07.08 цагт мандан 18.53 цагт жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ