
Хөгжлийн нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор хүчин чадал сайтай компьютер, принтер, зургийн аппарат зэргийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр Эршшл мэндийн яамны сургалт, мэдээллийн төвд боллоо.
Уг арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга, төслийн ТАЗ-ийн дарга Д.Гончигсүрэн, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон, сонгогдсон гурван дүүргийн ЗДТГ, дүүргийн ЭМН-ийн удирдлагууд, хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд оролцлоо. Монгол улсын Засгийн газар, АХБ-тай хамтран эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” техник туслалцааны төсөл юм.
Энэхүү төслийн хүрээнд хүлээгдэж буй үр дүнгүүдийн нэг нь Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд Хөгжлийн нийгмийн ажилтны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх явдал байсан бөгөөд хөтөлбөрийг “Японы хүүхдийг ивээх сан” ТББ, МУБИС-ийн Нийгмийн ажилтны тэнхимтэй хамтран амжилттай хэрэгжүүлж, нийт 24 хөгжлийн нийгмийн ажилтнуудыг сургалтанд хамруулж бэлтгэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ