120 гаруй сая төгрөгийн зүү, багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

img

Хөхний эд, эсийн шинжилгээний орчин үеийн оношлогооны зүү, багаж хэрэгсэл болон умайн хүзүүний өмөнгийн эмчилгээний мэдээ алдуулалтын зүүг Хавдар судлалын үндэсний төв болон Аймаг, дүүргийн эмнэлэгүүдэд хүлээлгэн өгчээ.   Монгол улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамнаас батлан хэрэгжүүлж байгаа “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн зорилт, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Эрүүл Мэндийн Яам хамтран Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээний асуудлыг орон даяар шийдвэрлэх ажлуудыг хийх, үр дүнтэй, өртөг зардал багатай эмчилгээ оношлогооны олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлэхэд энэхүү арга хэмжээ чиглэж байгаа юм.   Монгол улсад 2000-2008 онд жилд оношлогдсон нийт хорт хавдрын 2 хувийг, эмэгтэйчүүдийн дунд шинээр оношлогдсон бүх хорт хавдрын таван хувийг хөхний өмөн эзэлж, түүний 66.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ. Мөн хугацаанд 100,000 эмэгтэйд ногдох хөхний өмөнгийн өвчлөлийн түвшин 2.5-аас 3.6-д хүрч, нас баралтын түвшин 0.8-аас 1.3 хувь болж өссөн байна.   Тиймээс Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс хөх, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой олон талын үйл ажиллагааг явуулж байна.   120 гаруй сая төгрөгийн үнэ бүхий зүү, багаж хэрэгслүүд, умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийг эмчлэхэд шаардагдах нугасны мэдээ алдуулалтын 60 гаруй сая төгрөгийн зүүг Хавдар Судлалын Үндэсний Төв болон болон аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ийнхүү хуваарилан өгч байгаа аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй, Нэг жилийн баталгаа өгнө. Баахан бэлэгтэй шүү!!
2012-03-19