ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Лаост ажиллаж байна

img

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Л. Баяртулга тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10- 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажиллаж байна.   Төлөөлөгчид  хоёр улсын хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан санамж бичигт тусгагдсан Лаост цагаан будаа тариалах, Саван-Сеногийн эдийн засгийн чөлөөт бүст Төлөөлөгчийн газар байгуулах зэрэг тодорхой асуудлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.   Айлчлалын уеэр төлөөлөгчид Лаосын Чампасак, Саваннакет мужуудад ажиллаж, энэ оны тавдугаар дугаар сараас Чампасак мужид туршилтын тариалалтыг эхлүүлэхээр тохиролцсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ