
Монгол цэргийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн баярын тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин спорт, олимпизмийн төлөө хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг хүлээн авч, шагнал гардууллаа.
“Олимпийн алдар” одонгоор ТЕГ-ийн “Эрч” спортын хорооны дарга Б.Баярсайхан, сагсан бөмбөгийн ахмад тамирчин, дэслэгч генерал Л.Моломжамц, Хилийн цэргийн удирдах газар, “Хилчин” спорт хорооны хурандаа Б.Ловуу-Эгнэн, хурандаа Н.Бүрэнбаатар нарыг тус тус шагнасан байна.
Харин МҮОХ-ны дурсгалын Алтан медалиийг сагсан бөмбөгийн ахмад тамирчин Ж.Янжмаа, Л.Уранчимэг, Ц.Мэнджаргал, Л.Цэрэнжанхар, А.Өлзийхутаг, Хилийн цэргийн удирдах газар, “Хилчин” спортын хорооны Ж.Отгонмөнх нар тус тус гардан авлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ