ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад Б.Батхишиг, Д.Ганхуяг нар өрсөлдөж байна

img

Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газрын дарга болон Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан байна.   Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа Л.Амарсанаа, Монголын харилцаа холбооны ассоциаци төрийн бус байгууллагын захирал Л.Баяраа, Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн нар, Авто тээврийн газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа П.Дэлгэрнаран, нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Юнитед бара” хоршооны захирал Ю.Цэвэгжав, Төр засгийн үйлчилгээний авто баазын дарга С.Нацагдорж нар өрсөлдсөн байна.   Харин  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа, Гадаад харилцааны  яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг, мөн тус яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг нар шалгалт өгчээ.  Эдгээр хүмүүсээс хэн нь сонирхсон албан тушаалдаа очих нь ирэх даваа гарагт тодорхой болох юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Гүү тэгээд ингээд ил тод үзэлццээд чадалтай нь ажлаа аваад байвал хэн хэндээ амар шүү дээ
2012-10-27
Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ..../солонгос, монгол/ нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна...гэж хэлээд сууж байна.
2012-03-19
Зочин:
мэдээж ардын намын Батхишиг болхон ойлгомжтой.худлаа жүжиг тавиад. болих хэрэгтэй.
2012-03-19
Fg:
Hvve bas ingej songodiii muuu bolooo shdee gehdee onoodor ene bol lobi tanil tal geed l yvsgdaj bgaa bizdee
2012-03-18