Сөүл-Улаанбаатарын чиглэлийн Ом-302 дугаар аяллын онгоцоор Ховд аймгийн Дарви сумын гуравдугаар багийн оршин суугч Б.Сугар нь бусдын бичиг баримт ашиглан улсын хил нэвтэрхээр завджээ.

Тэрээр Б.Тэгшбаатарын Е0360095 тоот паспорт ашигласан байсныг дэд ахлагч Ш.Батнайрамдал илрүүлсэн байна.
Мөн өдрийн Москва-Улаанбаатар чиглэлийн Су-563 дугаар аялалын онгоцоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч Э.Энх-Алдар нь Э.Энхдар нэрээр ИБУИНВУ-ын 12-24 тоот цагдаагийн бичигтэй. хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй улсын хил зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ