НҮБ уучлалт гуйлаа

img

Гайтид үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын хоёр энхийг сахиулагч тус улсын 14 настай хүүг хүчинджээ. НҮБ-ын нэр хүндийг гутаасан эл хэргийг Пакистанаас олон улсын энхийн даалгаварт сонгогдон ажиллаж байсан хоёр цэрэг үйлджээ. Албаныхны мэдээлснээр тус хоёр цэргийг цэргийн албанаас чөлөөлж тус бүрт нь нэг жилийн хорих ял оноосон байна. Пакистаны хоёр цэрэг Гайти дахь Пакистаны цэргийн шүүхээс уг хэргийнхээ төлөө дээрх хоёр шийтгэлийг авсан бөгөөд эх орондоо нэг жилийн хорих ял эдлэх аж. Өнгөрөгч нэгдүгээр сард гарсан уг хэрэг НҮБ-ын энхийн сахиулагчидтай холбоотой анхны ийм хэрэг биш аж. Өнгөрөгч онд Уругвайн таван цэрэг НҮБ-ын баазад өсвөр насны гайти хүүг хүчиндсэн хэрэгт буруутгагдаж байжээ. Энэ хэргийн тухай дүрс бичлэг интернэтэд тавигдаж тус улсын нийслэл Порто-Пренст олон мянган хүн цуглан НҮБ-ын энхийг сахиулагчдыг эх орныг нь орхин гарахыг шаардаж байжээ. Түүнчлэн Гайтийн шүүх НҮБ-ын энхийг сахиулагчдын халдашгүй эрхийг цуцалж өөрийн шүүхээр шүүх эрх өгөхийг НҮБ-аас шаардаж байсан. Энэ удаагийн хэргээс болж тус улсад НҮБ-ын энхийг сахиулагчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан дахин дэгджээ. Тус улсын Хууль зүйн сайд Мишель Брунаш “НҮБ, Пакистаны Засгийн газрыг нэн даруй уучлалт гуйхыг шаардаад дээрх хоёр цэрэгт хорих ял оногдуулсан нь зөв. Гэхдээ хэтэрхий бага байна” гэжээ. Тэрбээр мөн хүүгийн цаашдын амьдралд анхаарал тавихыг хүссэн байна. НҮБ 2004 оноос хойш Гайтид энхийг сахиулах ажиллагаа явуулж байгаа аж. 2010 онд тус улсад гарсан булчин задрах тахал /холер/-ыг НҮБ-ын энхийг сахиулагчаас болсон гэж Гайтийн шинжлэх ухааны төвүүд үздэг байна. Тэдний судалгаагаар Балбаас ирсэн цэрэг энэ өвчнийг тээсэн байжээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Erguunuudee tserguud bish tsagdaa gej bna. Tsagdaa tsagiin naiz novshnuud shuudee...
2012-03-19
цэрэг биш цагдаа гэсэн байна лээ ш дээ. мэдээгээ зөв орчуулаач
2012-03-19
Í¿ðçýä:
Ìàíàé óëñ ýíý áóçàð áàéãóóëëàãàä ãèø¿¿í áàéæ ýíõèéã ñàõèóëàõ àæèëëàãààíä îðîëöîæ áàéãààä õàðìàñàæ áàéíà.
2012-03-19
nubiinhee bugdeere Gay:
gaihlaashdee NUB bolohgui bgaa n endees haragdaj baina. 1hen jil ch gehshig yu buzar hognuudiig dor hayj 15 jil. yduu uls oronluu haggssan hagas gay tseregudee yvuuldag ineedtei ym. buur shog zurag zurmaar sanagdchihlaa
2012-03-18
NUB iimerhuu l bguullaga shd, odoo delhii niit NUB gej hoshuurahaa bolij bn. baga buurai orniig ashiglaj bn. hervee NUB uneheer sain bsiin bol delhii huchnii haritsaa, jijig ulsuudiin bdal odoogiinhoos ogt uur bh bsan. NUB-n tsaana ch gsn humus l bga tend medej erh ashig gej yum bii
2012-03-18
shivshig:
hogiin shaaruudiig haanaas tsugluulj ochson yum bol. NUB shivsig
2012-03-18
hunii unergui amitad ve
2012-03-18