Улаанбаатарт 1-3 хэм дулаан

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус дулаан байна. Төвийн нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Говийн нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ