Цагдаагийн экс дарга нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа
Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон тухайн үеийн цагдаагийн удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 14-ны өдөр хэлэлцэж эхэлсэн билээ.
Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, цагдан хорих арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг гаргаснаар хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.
Учир нь хурлын үеэр шүүгдэгч О.Зоригт шүүгч рүү “Ялаа хурдан өг. Би дараагийн арга хэмжээгээ авна” гэж сүрдүүлсэн нь шүүх хурлыг хэвийн явуулах боломжгүй болгосон гэж үзэн цагдан хорих шийдвэрийг шүүгчид гаргасан юм.
Эл шийдвэрийг шүүгдэгч нарын өмгөөлөгчид эсэргүүцэн дараагийн шатны шүүгчид хандсан ч хүсэлтийг нь хангасангүй. Шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч ирээгүй учир түүний хэргийг тусгаарлаж шийдэхээр болсон ч өмгөөлөгч бүгд эсэргүүцсэн юм. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь хууль зүйн үндэстэй байвал, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөд, шүүх хурлын товыг зарлах аж.
Одоогоор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй дээрх нэр бүхий гурван хүний биеийн байдал сайжирч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ