Сүхбаатар дүүргийнхэн “Амрыг эрье” тоглолтоор эрчүүддээ бэлэг барилаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний 91 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орондоо авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулж яваа эгэл жирийн аавуудыг алдаршуулан “Тэнгэрлэг эр хүн”-ээр өргөмжилж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийг өчигдөр "Аса" циркт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн удирдлагууд оролцож эрчүүдэд баярын мэнд хүргэн, тэдний бүтээсэн үйл хэрэг, ажил хөдөлмөрөөр бахархаж байдгаа илэрхийлсэн юм.
Мөн өдөрлөгт оролцож буй нийт эрчүүддээ Цэргийн дуу бүжгийн чуулгын “ Амрыг эрье” тоглолтоор бэлэг барьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ