Өнөөдөр туулай өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 19. Сумъяа гариг. Билгийн тооллын 27. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн наран 07.05 цагт мандан 18.56 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ