Сайд Н.Хүрэлбаатар Замын-Үүдэд ажиллав

img

 Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар энэ сарын 17 нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажилласан байна.   Тэрээр Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүдээр явж, үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудыг нь биечлэн судалжээ. Энэ үеэр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг,  Орон нутгийн эмнэлгийг Төмөр замын эмнэлэгтэй нэгтгэн Нэгдсэн эмнэлгийн статустай үйл ажиллагаа явуулах, Орон нутгийн Нэгдсэн эмнэлгийн 15 ортой хэвтэн эмчлүүлэх байранд их засвар хийх хөрөнгийн асуудлыг шийдэж өгөх хүсэлт гаргасан байна.   Мөн Замын-Үүдэд өрхийн эмнэлэг нэмж байгуулах, хүн амын нягтаршил, өвчлөлийн байдал 100-аас доошгүй ортой эмнэлэгтэй байх хэрэгцээ шаардлага бий болгосныг харгалзан шинэ эмнэлэг барьж байгуулах гэсэн асуудлууд тулгамдаж байгаа сайдад танилцуулсан байна.   Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар дээрхи асуудлуудыг шийдвэрлэх арга механизмыг судалж, ялангуяа 100 ортой шинэ эмнэлгийн барилгын зураг, төслийг гаргуулах үүрэг даалгавар өгчээ.  Сайд орон нутгийн эмнэлэг төмөр замын эмнэлэгтэйгээ нэгдэн ажиллаж, эхний ээлжинд Замын-Үүдийн бүх хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.   Д,Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ