
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 18-22-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрбээр томилолтын хугацаанд хоёр аймгийн төв болон зарим сумдад ажиллаж орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, мал төллөлт, хаваржилт, цаг үеийн ажлын явц байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал хүсэлтийг нь сонсож, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар мэдээлж танилцуулна. Мөн казах түмний амьдрал ахуйтай танилцаж, Наурыз баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ