
Төрийн албаны зөвлөлөөс өнгөрөсөн долоо хоногт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн газрын дарга болон Эрүүл мэндийн яам, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан байна. Харин шалгаруулатын дүн өнөөдөр гарах юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа Л.Амарсанаа, Монголын харилцаа холбооны ассоциаци төрийн бус байгууллагын захирал Л.Баяраа, Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн нар, Авто тээврийн газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа П.Дэлгэрнаран, нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Юнитед бара” хоршооны захирал Ю.Цэвэгжав, Төр засгийн үйлчилгээний авто баазын дарга С.Нацагдорж нар өрсөлдсөн байна.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг, мөн тус яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг нар шалгалт өгөөд байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ