Сонгогчид өөрийн бүртгэлээ хянах эрхтэй

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1 д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна” гэж заасны дагуу  сонгуулийн насны иргэдийн мэдээллийг өөрийн байгууллагын www.burtgel.mn болон www.registrationmongolia.com цахим хуудсанд байршуулж, иргэн бүрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжийг хангалаа. Иймд иргэн бүр дээрх цахим хуудсанд хандаж “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах”  гэсэн цонхыг сонгон улмаар зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцаж зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарж өөрийн мэдээллийн үнэн зөвөө баталгаажуулах юм. Харин өөрийн мэдээллээ шалгах явцад ямар нэгэн мэдээллийн зөрүү илэрсэн бол “алдааг мэдээлэх” хэсгийг сонгож харьяа аймаг, нийслэл, дүүргийн уг ажлыг шууд хариуцан ажиллаж байгаа иргэний бүртгэлийн ажилтнуудтай  хүснэгт дэх утсаар холбогдох боломжтой. Хэрэв шаардлагатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын 70123363, 350072 болон  бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд хандахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lhagva:
ene hayg ni bolohgui bna aa dandaa neg aldaatai yum hiij bh yum daa
2012-03-20
Яг харагдаач:
Би наад хаяг руу чинь орж үзлээ даана ч харин болохгүй байна лээ
2012-03-20
сонгогчид өөрийн бүртгэлээ хянах эрхтэй ч будлиантуулчихсан байхын бол тэр нь харагдахгүй шүү дээ. жишээ нь би өөрийнхөө бүртгэлийг хархын бол байдгаараа л байна биз дээ. гэтэл миний өрхийн гишүүд дээр хэн нэгнийг нэмээд оруулчихсан байх нь хэнд ч харагдахгүй шүү дээ. Энэ луйврыг хийхийн тулд энэ ажиллагааг зохион байгуулж байна. яагаад гэвэл хардалт хяналтыг суларуулж тайвшруулахын тулд шүү дээ.
2012-03-20
Jargalsaikhan:
Bi irgenii unemlehee barij siij baigaad registr, unemlehiin dugaaraa hiihed garahgui bnaa. Ug ni buh burtgelee jumin daguu hoolgesen
2012-03-19