
Газрын тосны газрын Хангамжийн зохицуулалтын хэлтсээс санаачлан “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудаас авч буй мэдээ, мэдээллийг боловсронгуй болгох нь” сэдэвт уулзалт, семинарыг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулжээ.
Газрын тосны газар долоо хоног тутам импортлогч компаниудаас газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн үнэ, үлдэгдлийн мэдээг авдаг билээ
Энэ оны II улирлаас эхлэн дээр дурьдсан мэдээллүүдийг цахим хэлбэрээр, шуурхай, үнэн зөв, төрөлжсөн байдлаар хүлээн авах загварчлалыг Хангамжийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд боловсруулсан байна. Уг уулзалт, семинарын үеэр мэдээ, мэдээлэл хүлээн авах шинэ загвар болон газрын тосны бүтээгдэхүүний импортын төлөв байдал, тойм судалгааг танилцуулсны зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлын талаар харилцан санал солилцжээ.
Газрын тосны газрын Хангамжийн зохицуулалтын хэлтсийн хамт олон болон “Ник, “Петровис”, “Магнай трейд”, “Жаст Ойл”, “Монпетэкс”, “Петрожамп”, “Ойн бирж“ зэрэг ХХК-ийн төлөөллүүд оролцсон энэхүү уулзалт ярилцлагын үр дүнд интернэтэд суурилсан мэдээлэл дамжуулах, шинэ программ зохиох, түүнийг ашиглах талаар сургалт зохион байгуулах, цаашид тогтмол шинэчлэгдсэн загвараар мэдээллийг компаниуд болон Газрын тосны газар хүлээн авч нэгтгэж байх нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ