
"Монголын цэрэг эрсийн холбоо" ТББ, "Олон нийтийн иргэний хяналт" хөдөлгөөн хамтран өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хурлын үеэр СЕХ-ны булхай луйврийг баримттайгаар илчлэх бөгөөд тус хороог огцруулах шаардлагыг хүргүүлэх гэнэ.
Түүнчлэн долдугаар сарын 1-ний үймээн сонгуулийн луйвраас үүдэж гарсаныг мартаж болохгүй гэдгийг тэд сануулж байгаа аж.
Учир нь тус хэргийн шүүх хуралдаан болох үед сонгуулийн булхай, луйврын талаар ярихгүй байгаа нь тэдний анхаарлыг татаж байгаа гэнэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ