Афганистан дахь хядлага ба Бээжингийн "боолт"

img

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахин олны анхаарлыг татсан, цочир шуугиан бүхий үйл явдлуудаар арвин байлаа. Юуны түрүүнд өдөр болгон дэлбэрэлт, халдлага гардаг Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн ахлах түрүүч Кандагар мужийн нэгэн тосгонд аймшигт халдлага үйлдэж 16 энгийн иргэд тэр дундаа 9 хүүхэд, эмэгтэйчүүдийн амийг хороосон хэрэг гарсан гарч дэлхий нийтийг цочирдуулаад буй. Тэртэй тэргүй хурцдаад байгаа АНУ Афганистан хоёр улсын харилцаанд энэ хэрэг хүчтэй нөлөө үзүүлж Цагаан ордны тэргүүн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай утсаар ярьж эмгэнэл илэрхийлж, маш ихээр харамсаж буйгаа дамжуулсан. Мөн Пентагоны тэргүүн Леон Панетта Кабулд айлчилж Хамид Карзайтай өөрийн биеэр уулзаж хэрэг үйлдсэн цэргийг хатуу шийтгэхээ өөрийн биеэр илэрхийлсэн юм. Гэсэн ч Афганистаны ерөнхийлөгч америкчуудын талд тун таагүй хандах болсон тухай, 2014 онд Афганистан улсыг бүрэн орхих НАТО, АНУ-ын цэргийг 2013 онд гаргах тухай шаардлага тавьсан юм. [caption id="attachment_77496" align="alignleft" width="360" caption="Халдлага үйлдсэн офицер Роберт Бэйлс"][/caption] Уг шаардлагын хариуд АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордны индрээс товчхон хариу барьсан. Барак Обамагийн хэлж буйгаар бол эвслийн цэргийн хүчин ямар ч байсан үүргээ гүйцэтгэж, зорилгодоо хүрнэ, хугацаанаас өмнө Афганистаныг орхих ямар ч замын дундаас буцах асуудал байхгүй гэдгийг дурдсан юм. Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн албан хаагчийг Кувейт улсаар дамжуулан АНУ-д аваачаад буй бөгөөд нэгэн цэргийн шоронд хорьж буй аж. Энэхүү хэрэг явдлын улмаас америк болон эвслийн цэргүүдийг үзэн ядах хандлага дээд цэгтээ хүрч, талибанчууд афганистан дахь гадны цэргүүд, иргэдийг амьдаар нь хулгайлан толгойг нь тасдах хөдөлгөөн өрнүүлэхийг бүх афганчуудад уриалсан байна.Ажиглагчид энэ явдлыг америкчуудын өөрсдийн эсрэг хийсэн хүчтэй цохилт хэмээн дүгнэж байна. Дээрх халдлагатай зэрэгцэн олныг цочроосон үйл явдал болсон нь Швейцарийн өмнөд нутагт гарсан автобусны осол байлаа. Бельги улсын сургуулийн сурагчдын сууж явсан автобус тунель дотор эргэлтэн дээр маш хүчтэй хана мөргөсөний улмаас 12 хүртэлх насны 22 хүүхэд, тэдний багш болон автобусны жолооч болох 6 том хүн амиа алдсан билээ. Швейцарийн Альпийн уулс дахь нэгэн цанын баазад амралтаараа гулгаад буцаж явсан сургуулийн гурван автобуснаас ийнхүү хамгийн ард явсан нь осолдсон байна. Ослын шалтгааныг жолоочийн буруугаас болсон хэмээн тооцсон байна. Автобус хоёр жолоочтой явсан байна. Замын хөдөлгөөний ямар нэгэн нөлөөнөөс осол болоогүй бөгөөд  жолооч нар халаагаа солилцсоны дараа эргэлт дээр хурдаа зөв тооцоолоогүйгээс тунелийн гол дахь тулгуур баганыг урд хэсгээрээ асар хурдтай мөргөсөн байна. Автобус доторх бүх зорчигчид хүчтэйгээр урагш шидэгдэж хоёр жолооч болон дөрвөн багш, 22 хүүхэд газар дээрээ амиа алдаж, 24 хүүхэд хүндээр бэртсэн байна. Ослын газарт үнэхээр нүд хальтрам байсан тухай Швейцарийн хэвлэлүүдээр мэдээлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Бельги улсад бүх нийтийн эмгэнэл зарласан бөгөөд энэхүү осол нь Бельги болон Швейцарь улсын түүхэнд гарч байгаагүй аймшигт осол болоод байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт өндөрлөсөн Хятадын бүх ард түмний ээлжит хурал нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлуудын нэг байлаа. Хурлыг хааж хэлсэн үгэндээ Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жяобао ард түмнийг хохироосон улстөрчидтэй хатуу хариуцлага тооцох тухай дурдсан юм. Гэтэл үүний дараахан Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Бо Силаиг Чунцин хотын даргын албан тушаалаас нь огцруулсан явдал гарсан. БНХАУ-ын ирээдүйн удирдагч гэгдэх Ши Жинпиныг АНУ-д саяхан айлчилж байх хойгуур нь түүнийг унагах хуйвалдаан сэдсэн, мөн Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижуныг Америкийн элчинд нууц материал дамжуулсан хэрэгт холбоотой хэмээн сэжиглэж Бо Силайг огцруулсан юм. Бо Силай нь Чунцин хотыг гэмт хэрэгтнүүдийн гараас цэвэрлэсэн, нийгмийн бурангуй явдалтай эрс тэмцэл хийдэг хэмээн алдаршсан, ирээдүйн хятадын удирдагчдын нэг хэмээн тооцогддог улстөрч юм. Түүнийг огцруулсан явдал нь хятадын коммунист намын доторх бүлэглэлүүдийн тэмцэл хурц байгааг олон улсад харуулж байгаа юм. Мөн хятадын засгийн газраас байгалийн нэн ховор элементүүдийг улсын хилээр гаргахыг хориглосон шийдвэр гаргасан нь нэлээдгүй дуулиан дагуулаад байна. Газрын нэн ховор 17 элемент нь сүүлийн үеийн өндөр технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чухал шаардлагатай  гол түүхий эд юм. Хятад улс энэхүү түүхий эдийн гол нийлүүлэгч бөгөөд экспортоо бүрэн зогсоосноор дэлхийд алдартай Apple зэрэг компьютер, электроникийн салбарын хүчирхэг үйлдвэрлэгч нарт хүнд цохилт болох юм. Магадгүй энэ шийдвэрийн улмаас дэлхийн бүх л орчин үеийн гар утас, цахилгаан бараа гээд өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар хятадад л үйлдвэрээ байгуулж тус улсын эдийн засгийн эрх зүйн гэрээний дагуу үйлдвэрлэл эрхэлж, татвар төлөх байдал үүсэж болзошгүй аж. Хятадын гадаад худалдааны алдагдал нэмэгдэж байгаа энэ үед ийм шийдвэр гаргаж байгаа нь магадгүй ийм шалтгааны улмаас, мөн дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих зорилгоор хийж буй алсын хараатай бодлого хэмээн олон улсын ажиглдагчид дүгнэж байна. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

USA MGl:
Teneg mini. busdaas suraltsaj hugjdug yum. Daisan ch baisan. Chamshig ni Mal tsarailsaar busdad idegdeed duusdag yum. Uhaantai bna. Hovor elemnetee hileer gargahgui e gedeg chini gadnii uildverlegchid Hyatadii nutag devsger deer bolovsruulah uildver barinaa gesen ug. Tend ni hyatad ajillan,. tatvaraa tulnu,. Aajimdaa hyatadiinh bolno. geed ih yum bna. Manai heden luivarchid shig bish
2012-03-20
MONGOL HUN:
MANAI TENEG MANGYY MUNGUNII TULUU EH ORON EHNER HUUHED ELGEN SADNAA ZARAHAAS CH SIIHGUI //ER NI ZARAAD L BGAA SHUU/ UURSDIIGUU ULS TURCHID GEJ NERLESEN MYDAKYYDAA ENENEES SANAA AWAACH MONGOL ULSIIN YADYYRSAN TA NARIIN BAYJSAN NI OILGOMJTOI BNASHUU.ODOO L YHAARTCGAA OROITOOD BAUNAA SHYNALTAI NOWSHNUUDAA HANAJ TCADAH BOLOOGUI UY TA NAR TER IH MUNGUUR YAH GEED BGAA YUM WE////ARD TYMNEE BODOOCH URUWDUUCH HAIRLAACH GYDAMJIND DYYGEE TEWREED GYILGA GYIGAAD ZOGSOJ BAIGAA HALTAR JAAL ARHIND HORDON MANARSAN HUURHII HUMUUS TA NARIIN BUZAR SHUNALIIN ZOLIOS BISH GEJ UU EH ORON ARD TYMNIIHEE ESREG YILDSEN AIMSHIGT BUZAR GEMT HERGIIG CHINE BYRHAN SHUUNEE AED TYMNII NERIIN UMNUUS ERH BARIGCHDAD TCAAZLAN HOROOH YAL ONOOJ BNAA DEMJEEREI MONGOLCHUUDAA MORINDOO TA NAR HOICH IREEDYIGEE HUJAA ULSIIN BOOL BOLGOHIIG HUSEHGYI BAIGAA BIZDEE SONGUULIIG IRGENII DAIN BOLGON ERH CHULUUGUU OLJ AWTCGAAYA
2012-03-19
apple iin uildver ugaasaa hydtad bdag bizdee yrun bugdel hytdad uildverlegdsen bdag bizdee
2012-03-19
Turiin tomchuud ni uxaantai l yum
2012-03-19
kkkk:
ter lag ulsiinhaa irgen boloo chi
2012-03-19
USA MGl:
Teneg mini. busdaas suraltsaj hugjdug yum. Daisan ch baisan. Chamshig ni Mal tsarailsaar busdad idegdeed duusdag yum. Uhaantai bna. Hovor elemnetee hileer gargahgui e gedeg chini gadnii uildverlegchid Hyatadii nutag devsger deer bolovsruulah uildver barinaa gesen ug. Tend ni hyatad ajillan,. tatvaraa tulnu,. Aajimdaa hyatadiinh bolno. geed ih yum bna. Manai heden luivarchid shig bish
hyataduud er ni lag sh de buh yum ni tolovlogootoi manaih suraltsah l estoi bgaam da
2012-03-19