Ой тогтоолтын үндэсний аварга тодров

img

Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг "Ой тогтоолтын үндэсний аварга-2012" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд 10-40 насны 50 тамирчин хоёртын тоолол, нэр, зүс царай, баганан үгс, түүхэн үйл явдал, дуут цифр, тооны марафон, хүн хуанли, хөзрийн дараалал гэсэн ой тогтоолтын нийт найман төрлөөр өрсөлдсөн.   Үүнээс энэ жилийн үндэсний аваргаар 6454 оноог цуглуулж чадсан МУИС-ийн оюутан С.Акжол тодорсон бол бага насны ангилалд н.Тэмүүлэн эхний байрт шалгарчээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ