Хүний наймааны хохирогчоор 82 хүн бүртгэгджээ

img

“Хүний хөгжил аюулгүй байдлын судалгааны төв” төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус ТББ-аас мэдээллэж байгаагаар 2006-2010 оны байдлаар нийт 51 удаагийн хүний наймаатай холбоотой гэмт хэрэг бүртгэгджээ.  Үүнээс 14 гэмт хэрэгт 25 хүн ял шийтгэл авсан байна. Уг гэмт хэрэгт нийт 82 хүн хохирогчоор бүртгэгджээ.   Харин 2011 оны байдлаар шүүхээр найман хэрэг шийдэгдсэн байна. Мөн дээрх гэмт хэргүүдээс улбаатайгаар өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын цагдаагийн байгууллагатай гэрээ байгуулж  ажилласан байна. Үүний дүнд  2009 онд тус улсад худалдагдсан 22 эмэгтэйгээс 11-ийг нь эх нутагт нь авчирчээ.   “Хүний хөгжил аюулгүй байдлын судалгааны төв” өнгөрсөн хугацаанд хүний наймаатай тэмцэх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд Хүн худалдаалахтай тэмцэх тухай цогц хууль батлагдсан. Тиймээс энэхүү хууль батлагдсанаар тус хэрэгт холбогдох гэмт хэрэгтэнд ял шийтгэл оногдуулахаас гадна, хохиргчийг хэрхэн хамгаалах, хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэргийг цогц байдлаар нь шийдэх боломжтой болжээ. Тухайлбал, өмнө нь хүн худалдаалсан гэмт хэрэгтэн торгууль төлөх, хөнгөн ял оноодог байсан бол  энэ хуульд торгуулийн ялыг бүр хасч, хүн худалдаалсан нь шүүхээр тогтоогдвол тухайн гэмт хэрэгтэнд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг нь харгалзан үзээд  3-15 жилийн хорих ял ногдуулж, эд хөрөнгө хураах ялыг давхар ногдуулахаар хуулинд зааж өгчээ.   Үүнээс гадна төрийн байгууллагууд энэ хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой болохыг холбогдох хүмүүс мэдээллээ. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа чухал гэнэ.     Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol gacan cetgelgvi mongol xvnee xapixand zapj xodoodoo tejeedeg mongol xvn bvpiig staazaap abch ex nytgaac mini xoon zailyylj mongol nytgiig stebeplej ogooch dee xyyl ni apai zoolon bna changa xyyl nemj gapgabal taapna bxaa
2012-06-15
яамар мунхаг хүмүүс гэж ийм эрээ цээргүй болчихдог байна одоо яая гэхэв өөрөө ойчсон хүн уйлдаггүй яаллаад бай цэглэж ав
2012-06-04