Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийг иж бүрэн тохижуулав

img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмчлэн эрүүлжүүлэх тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийг иж бүрэн засч, тохижуулжээ. Энэ ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, “БҮҮХ” ХХК хийж гүйцэтгэсэн байна.   Уг ажлын хүрээнд нийт 16 өрөөний хана, тааз, хаалга, шалыг иж бүрэн засварлаж, эмч, сувилагчийн болон архив, тарианы өрөөнд шаардлагатай ор, сандал, ширээ, шүүгээ зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гудас, цагаан хэрэгсэл зэргээр хангажээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ