Сонгуулиас таван сарын өмнө байгуулагдах учиртай тойргийн талаар асуулга тавив

img

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхий сайдад Сонгуулийн тухай хуулийг биелүүлэх ажлын талаар асуулга тавив. Эрхэм гишүүн асуулгадаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд хандан дараахь асуулгыг тавьж байна гэдгийг дурьджээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүх шатны  Хурал орон нутгийн хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлэх учиртай билээ. Орон нутгийн хурлын сонгуулийн санал авах өдөр нь УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй нэг байх хуулийн заалтын дагуу орон нутгийн хурлын сонгуулийн тойрог нь 2012 оны 1 дүгээр сарын 25-наас өмнө байгуулагдсан байх атал өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд орон нутгийн хурлын сонгуулийн тойрог, хэсэг байгуулагдаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд нь Үндсэн Хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг. Энэ дагуу Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн биелэлтийг хангахтай холбогдуулан Ерөнхий сайдаас ямар зохион байгуулалтын болон бусад арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Танд асуулга тавьж байна. Асуулгын хариуг хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ. С.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй, Нэг жилийн баталгаа өгнө. Баахан бэлэгтэй шүү!!
2012-03-19
Luvsanjav:
Лувсанжав тэнэг ээ. Чи Батболдын эхнэрийн бөгсийг хэчнээн угаасан ч Эрдэнэтэд дахиад шагналын орон тоо байхгүй шүү дээ. Тэнэг минь чи монгол төрийн хуулийг яаж ч зөрчөөд, хэдэн ч хүний бөгс долоож, угаадас идсэн юу олж долоох вэ дээ. Лувсанжаав.....чи үхвэл таарна даа.
2012-03-19
Сү.Батболд:
МАн өрийгөө ялуулах бүхий л булхай луйвраа бэлтгэж байж байгуулах гээд чагтлаад байгаа нь тэр. Батболд нь телевизээр гархаас өөрийг мэдэхгүй, Лувсанжав нь бөгсийг нь долоодог МАН-ынхаа дарга нарыг юу гэхийг хүлээгээд л хуулиа зөрчиж байгаа юм. Энэ сонгууль олигтой юм болохгүй нь ээ. МАН-ын Ж.Энхбаяр ч хэдэн хүн буудахаа бэлтгээд л... Яана вэ.
2012-03-19