
“TLG13” төрийн бус байгууллагаас хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутнуудын дундах сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тав дахь жилдээ зохиож байгаа уг тэмцээнийг энэ удаад “Тэмүүжин” спорт заал болон “Мон -Алтиус” биеийн тамирын дээл сургууль дээр ирэх бямба гаригт эхлэх юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү тэмцээний зорилго нь хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл чийрэг болгох, тэдний дунд сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, шилдэг шинэ залуу баг, тамирчдыг шалгаруулах ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ