Р.Батрагчаа: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр оролцох санал ирсэн

img

АНУ-ын нийслэл Вашингтон хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд   олон улсын хуулийн сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний болно. Энэхүү нэр хүндтэй тэмцээний шүүгчээр  Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Р.Батрагчаа  оролцох аж. Түүнээс дараахи асуултад хариулт авлаа.

-Та олон улсын хуулийн сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр оролцохоор явах гэж байгаа гэсэн. Тэмцээнийнхээ талаар танилцуулаач?

-Олон улсын хуульч оюутны холбоо нь Олон улсын баарын холбоо, Америкын баарын холбоотой хамтран жил болгон дэлхийн -хуулийн сургуулиудын хооронд “Jessup cup” гэсэн нэртэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Нэг ёсондоо манай хуулийн салбарын хамгийн нэр хүндтэй, том тэмцээн л дээ. Миний оролцох гэж байгаа энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээнд 80 гаруй орны 500 гаруй хуулийн сургуулиудын багууд оролцож байгаа. Тэмцээний онцлог нь нэг сургуулиас нэг л баг оролцдог. Бүртгэл нь өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ноос арван нэгдүгээр сарын 11-ны хооронд явагдсан. Үндэсний болон бүс нутгийн тэмцээнүүд нь  энэ оны 1, 2 дугаар сард явагдсан. Одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь гуравдугаар сарын 25-31-ний хооронд АНУ-ын нийслэл Вашингтон хотод явагдана. Миний хувьд гуравдугаар сарын 27, 28-ны өдөр 10, 15 дугаар раундын шүүгчээр ажиллана.

-Монгол улсаас хуульч тэмцээний шүүгчээр оролцож байгаа болохоор сонирхол татаад байна л даа. Шүүгчийг хэрхэн сонгодог юм бол?

-Шүүгчийг чухам хэрхэн сонгодог шалгуурыг нь сайн мэдэхгүй юм. Миний хувьд олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Олон улсын баарын холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн. Тэр утгаар шүүгчээр сонгосон байж болох юм. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Олон улсын хуульч оюутны холбооны гүйцэтгэх захирал Will Patterson-оос энэ тэмцээний шүүгчээр оролцооч гэсэн хүсэлт миний и-мэйлээр ирсэн. Мэдээж би саналыг хүлээн авснаар АНУ-ын бүс нутгийн шүүгчээр хоёрдугаар сарын сүүлээр Нью Йорк хотод, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар сарын сүүлээр Вашингтон хотод оролцохоор болсон. Харин миний ажил амжихгүй байсан тул хоёрдугаар сарын тэмцээнд оролцож амжаагүй.

-Таныг шүүгчээр сонгох болсон  нь өнгөрсөн жил олон улсын хуульчдын холбооны хурлыг удирдан явуулсантай чинь холбоотой  юм болов уу?

Магадгүй л юм. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Майамид болсон хурлын үеэр Монгол улсыг их сонирхоод байсан. Тэр утгаараа Монголоос нэг шүүгч оруулъя гэж бодсон ч байж магад. Угаасаа Олон улсын баарын холбоо энэ тэмцээний глобал хамтрагчаар оролцож байгаа л даа.

-Монголын их дээд сургуулиас энэ тэмцээнд оролцох боломжтой юу?

-Би яг энэ талаар Олон улсын хуульч оюутны холбоохонтой уулзалдаж Монголын их дээд сургуулиас энэ тэмцээнд оролцуулах талаар санал солилцохоор төлөвлөсөн. Миний бодлоор мэдээж оролцох боломжтой гэж үзэж байна.

- Өндөр шалгууртай нэр хүндтэй тэмцээнд шүүгч алдаа гаргах вий гэж  санаа зовниж байна л даа. Таны англи хэлийг хэр сайн эзэмшсэн бэ?

-Би олон улсын эрх зүйч мэргэжлээр “Отгонтэнгэр” их сургуульд сурч байхдаа 4 жил англи хэл үзсэн. Бас Англид мэргэжлээрээ сургууль төгссөн болохоор мэргэжлийн англи хэлээр хэнд ч гологдохгүй байх гэж бодож байна. Одоо миний эрхэлж байгаа бизнес хүртэл гадны компаниудад хуулийн зөвлөгөө өгдөг болохоор санаа зоволтгүй Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаад ирнэ гэсэн бодолтой байна.

- Америкын баарын холбооны гишүүн болсон гэсэн. Америкын баарын холбооны гишүүн болно гэдэг бол Америкчуудын өөрсдийнх нь мөрөөдөл байдаг биз дээ?

-Сая нэгдүгээр сард Америкийн баарын холбооны гишүүн болсон. Миний хувьд азтай тохиолдол болсон л доо. Америкийн бүс нутгийн шүүгчээр оролцох хүн заавал Америкын баарын холбооны гишүүн байх шалгууртай гээд. Тэгээд та Английн хуульчдын холбооны шалгалтыг өгсөн байна. Манай шалгалтын систем Английнхтай ойролцоо байдаг болохоор таныг Америкын баарын холбооны шалгалт өгсөн гэж тооцоод гишүүнээр элсүүлье гэсэн. Тэгээд намайг энэ жилийн төлбөрөөс чөлөөлөөд Америкийн баарын холбооны гишүүн болгосон доо. Харамсалтай нь Америкийн бүс нутгийн тэмцээнийг нь шүүхэд оролцож амжсангүй. Шүүгчээр оролцож амжихгүй тухайгаа Олон улсын хуульч оюутны холбоонд урьдчилан мэдэгдээд, уучлалт хүссэн.

Цаг  гаргаж  ярилцлага өгсөнд баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кккккккк
2012-03-23
Mendee:
Muulah yum oldohgui bolohoor suuldee ger buleer n oroldoj ehlehee ene humuus. Batragchaa bagshaa ta shuu amjilt
2012-03-20
guest:
ene gerbuleesee gaduur yavdaltai banzal garuu
2012-03-20
кккккккк
Urnaa:
MONGOL ULSIIN NER HUNDIIG UNDURT URGUJ YAVAA IIM ZALUUS ULAM OLON BOLOOSOI! ZALUUSDAA ULGER DUURAILAL BOLSON CHAMD UNDROOS UNDUR AMJILT HUSEYE!
2012-03-20
иргэн:
сайн байна залуу минь, олон улсын сайн эрхзүйг судлаад гадны орны эрх ашиг гэхээс илүү эх орныхүү ашиг сонирхолыг бодож, эх орондоо илүү их капитал үлдээх хэрэгтэй шүү...
2012-03-20
baagii:
za saihan yariltsalga boljee hamgiin gol ni manaihan iim chadvarlag ouynlag zaluuchuudaa sain demjeesei dee zugeer end tendhiin tomchuudiin harmaanii byalduuch nariig demjij ood ni tataj bhaar uneheer olon ulsad zohih ner hund bair suuria olson medleg bolovsroltoi delhiin hemjeend huleen zovshoorogdson chadaltai zaluusaa demjij ajillamaar umaa amjilt husie
2012-03-19
Mundag ah shuu ahaaraa baharhaj bna
2012-03-19
Sain hunii ur, suut guunii unaga. Soliin Danzan guain zee huu de ene zaluu chin. Amjilt husie
2012-03-19
haana bdg huulich vee gadaad bdg yumu haana ajildag yum terig ni bicheechee teneg bhhaaaa
2012-03-19
амжилт хүсье:
Бахархмаар юмаа.Амжилт
2012-03-19
за сайн шү
2012-03-19
Дэмжиж байна:
Дэмжиж байна. Олон улсад үнэлэгдэх хэмжээний л хуульч залуу юм байна л даа сайн яваад ирэрэй
2012-03-19
nar:
amjilt husie. manai huuliin salbart iim l ireeduitei zaluus ih yum hiij oorchlolt awchrah heregtei bn daa. ondor bolovsroltoi iim zaluus ali ch salbart heregtei
2012-03-19
Амжилт:
Болж байна шүү. Амжилт хүсье. Монгол залуус оюунлаг. Оюутнууд оролцбол маш сайн хэрэг болно доо. Амжилт амжилт
2012-03-19
sain bna shde
2012-03-19
иргэн:
сайн байна залуу минь, олон улсын сайн эрхзүйг судлаад гадны орны эрх ашиг гэхээс илүү эх орныхүү ашиг сонирхолыг бодож, эх орондоо илүү их капитал үлдээх хэрэгтэй шүү...