“Эрүүл хүүхэд” аян эхэллээ

img

Монгол Улсын18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны нээлт өнөөдөр эхэлж байна.   Аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар болон сургууль боловсролын газруудтайгаа хамтран аяны нээлтийн үйл ажиллагааг нийслэлд болж байгаа арга хэмжээтэй адил зохион байгуулалттайгаар хийж байгаа.   Нийслэлд болж байгаа “Эрүүл хүүхэд” аяны нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцож, 13.00 цагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр, 14.00 цагаас Вербист асрамжийн төв дээр очиж үзлэгийн явцтай танилцаад 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болсон нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ