Элчин сайд С.Хүрэлбаатар жуух бичгээ барив

img

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар өнөөдөр Япон Улсын Эрхэм дээд Хунтайж Нарухито-д Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг Цог жавхлант Эзэн хаан Акихито, Эрхэм дээд Хунтайж нарт уламжлаад Монгол Улс, Япон Улсын стратегийн түншлэлийг хэрэгжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайж ажиллахаа илэрхийлсэн байна. Хунтайж Япон Улсын хэл, соёлыг мэддэг, Япон Улс, Монгол Улсын харилцаанд хувь нэмрээ оруулж ирсэн Элчин сайд дахин томилогдож ирсэнд баяр хүргээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амар амгаланг асууж хариу мэндчилгээ дэвшүүлжээ.   Хунтайж өнгөрсөн онд Япон орныг нэрвэсэн Байгалын гамшгийн үеэр Монголын ард түмэн, төр, засаг сэтгэл харамгүй тусламж дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Япон, Монголын хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хунтайж 5 жилийн өмнө Монгол Улсад айлчилснаа халуун дотноор дурсан яриад Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөсөн байна. Энэ тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сурвалжлагчийн асуултад Солонгост суух Д.Гэрэл Элчин сайд хариулж байна. ..../солонгос, монгол/ нэг үндэстэн гэдэг нь бол түүхийн бичиг, баримтаас нотлогдчихсон юм шүү дээ. Энэ нь бол олон олдвор байгаа, түүхийн бичиг, баримтууд байгаа, эрдэмтэд энэ дээр өөрсдийнхөө дүгнэлтийг гаргачихсан байгаа. Судалгаанаас аваад үзэхэд ер нь холбоотой байсан. Жишээлбэл ганцхан л зүйлийг дурдахад олон хаад, ноёдууд эхнэр, хатнаа авдаг байсан. Ийм уламжлалууд байсан. Энэ нь ер нь харилцаа, холбоотой байсны нотолгоо юм. Түүнээс гадна хэлний хувьд авч үзэхэд эд нар алтайн язгууртай, ижил төстэй үгнүүд маш их бий. Та нар ирээд анзаарсан байх. Баруун, зүүн гэхэд яг л тэрүүгээрээ хэлж байх жишээтэй. Жишээлбэл Зэжү арал дээр жоохон хязгаарлагдмал, гадны нөлөө орох боломжгүй газар бол 200 гаруй монгол үг байдаг гэсэн. За энийг нотолсон. Өөрөөр хэлбэл 200 үг гэдэг бол бараг л ярьчихаж болохоор монгол үг байна...гэж хэлээд сууж байна.
2012-03-19
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот.:
Хамгийн өргөн сонголттой, хамгийн хямд үнэтэй, Нэг жилийн баталгаа өгнө. Баахан бэлэгтэй шүү!!
2012-03-19