Монгол улсын рекордыг тогтоолоо
Хүчний гурван төрөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 03 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 180 тамирчин оролцсоноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтан, дэслэгч М.Батбаяр суултын төрөлд 300 кг өргөж хүрэл медаль, таталтын төрөлд 275 кг татаж хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн тусгай бүлгийн ажилтан, дэд ахлагч Э.Ууганбаяр 120 кг-ийн жинд газраас таталтын төрөлд 301 кг татаж, Монгол Улсын рекордыг тогтоож, спортын дэд мастерын болзол хангасан амжилтуудыг үзүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ